Aeonis · Хүний нөөц, бүтээмжийн систем
Aeonis Pulse
Багийн гүйцэтгэл, ажилтны хөгжил
Зорилго, гүйцэтгэл, ур чадварын хөгжил, ажилд авалт болон ажилтны өдөр тутмын хэрэгцээг нэг системд нэгтгэнэ. AI туслах нь үнэлгээг хураангуйлж, CV шинжилж, байгууллагын журмаас эх сурвалжтай хариулт өгнө.
Гол боломжууд
Системээр ямар ажил хийж болохыг товч танилцуулъя.
Цаг бүртгэл, цалин
Төхөөрөмжөөс ирцийн мэдээлэл авч, хоцролт, илүү цаг, шөнийн цагийг тооцно. Цалинг ирцтэй уялдуулан бодож, НДШ, ХХОАТ-ын тайлан гаргана.
Хүсэлт, зөвшөөрлийн урсгал
Ажилтан хувийн порталаас чөлөө, амралтын хүсэлт гаргаж, ирц, цалингийн мэдээллээ харж, хурлын өрөө болон унаа захиална. Хүсэлт батлах дарааллыг байгууллагад тохируулна.
Гүйцэтгэл, бүтээмж
KPI, OKR, 360° үнэлгээгээр гүйцэтгэлийг хянаж, үр дүнг AI-аар нэгтгэн дүгнэнэ. Ажилтны ур чадварыг хөгжүүлэх чиглэл санал болгоно.
AI-тай ажилд авалт
CV-г ажлын байрны шаардлагатай харьцуулан шинжилж, сонгон шалгаруулалтад тусална. Ярилцлага, томилгооны үе шатыг нэг дор хөтөлнө.
Сургалт, ур чадвар
Сургалт, ур чадварын мэдээллийг нэгтгэж, ур чадварын матрицаар ажилтны хөгжлийг хөтөлнө.
Ажилтны оролцоо
Санал асуулгаар ажилтны санал хүсэлтийг цуглуулж, өргөдлийг бүртгэнэ. Дотоод мэдээ, зарлалыг нэг дор хүргэнэ.
Журмын AI туслах
Aeonis RAG-тай холбогдож, ажилтны асуултад байгууллагын журам, дүрмээс эх сурвалжийг нь заасан хариулт өгнө.
Хүний нөөцийн аналитик
Ажилтны тоо, бүтэц, гүйцэтгэл, зардлыг үзүүлэлтийн самбар, тайлангаар хянаж, Excel болон PDF хэлбэрээр татна.
Хэн ашиглах вэ?
Өдөр тутмын ажилд ашиглах жишээнүүд.
Хүний нөөцийн алба
Анкет, ирцийн мэдээллээ цахимаар хөтөлж, давхар бүртгэлийг багасгана.
Удирдлага
Ажилтны тоо, бүтэц, гүйцэтгэл, зардлыг тайлангаар хянаж, шийдвэр гаргахад ашиглана.
Ажилтан
Чөлөө хүсэж, ирц, цалингийн мэдээллээ харна. Журмын талаар AI туслахаас асууж болно.
Модулиуд
Бүртгэл, хяналт, тайлангийн боломжуудыг хэсэг тус бүрээр нь үзээрэй.
Ажилтан, бүтэц
- Ажилтны анкет, хувийн хэрэг
- Бүтэц, орон тоо, албан тушаал
- Тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээ
- Туршилтын хугацаа, ажлаас гарах үйл явц
Цаг бүртгэл, чөлөө
- Хурууны хээ, царай танилт, QR ирц
- Ээлж, хуваарь, илүү цаг
- Чөлөө, ээлжийн амралт, үлдэгдэл
- Байгууллагад тохирсон хүсэлт батлах дараалал
Цалин
- Цалин, нэмэгдэл, суутгалын тооцоо
- НДШ, ХХОАТ-ын тайлан
- Банкны гүйлгээний файл
- Цалингийн хуудас ажилтан бүрт
Ажилд авалт, гүйцэтгэл
- Ажлын зар, онлайн анкет
- CV-г AI-аар шинжилж эрэмбэлэх
- KPI, OKR, 360° үнэлгээ
- Сургалт, ур чадварын матриц
Дотоод портал
- Мэдээ, зарлал
- Журам, дүрмийн сан
- Хурлын өрөө, унааны захиалга
- Санал асуулга, өргөдөл
Тайлан, AI туслах
- Хүний нөөцийн үзүүлэлтийн самбар
- Статистик болон хуульд заасан тайлан
- Журмын AI туслах
- Тайланг Excel, PDF хэлбэрээр татах
Холболт, аюулгүй байдал
Бусад системтэй холбох боломж болон мэдээлэлд хандах тохиргоо.
Холболт
- Microsoft 365, Teams, Outlook
- Single Sign-On нэвтрэлт
- Хурууны хээ, царай танилтын төхөөрөмж
- Санхүү, банкны систем
- Вэб болон гар утасны апп
Аюулгүй байдал
- Өөрийн сервер эсвэл үүлэн орчин
- Үүрэгт тохирсон хандах эрх
- Өөрчлөлт бүрийн түүх
- Хувийн мэдээллийн нууцлал
Нэвтрүүлэх нөхцөл
Хүний нөөцийн систем, ажилтны порталыг бүхэлд нь эсвэл хэрэгтэй модулиудаар нь сонгон нэвтрүүлнэ.
Хэрэгтэй модулиа сонгоно
Багтсан зүйлс
- Хуучин системийн өгөгдлийг шилжүүлнэ
- Байгууллагын бүтэц, ажлын дараалалд тохируулна
- Хүний нөөцийн баг, ажилтнуудын сургалт
- Монгол хэлний интерфэйс
- Өөрийн сервер эсвэл үүлэн орчинд ажиллана
Хамтран ажиллах
Эхний уулзалтаас ашиглалтын дэмжлэг хүртэл.
Хэрэгцээгээ ярилцах
Одоогийн ажлын урсгалыг тань судалж, шаардлагыг хамт тодорхойлно.
Хөгжүүлэлт
Захиалгат системийг үе шаттай хөгжүүлж, явцыг нь тогтмол танилцуулна.
Туршиж үзэх
Танай өгөгдөл дээр туршиж, хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг шалгана.
Тохируулга, нэвтрүүлэлт
Системийг тохируулж суулган, өмнөх өгөгдлийг шилжүүлнэ.
Сургалт
Хэрэглэгч, админуудад өдөр тутмын үйлдэл, тохиргоог заана.
Ашиглалтын дэмжлэг
Асуулт, доголдлыг шийдвэрлэж, гэрээний дагуу шинэчлэлт хийнэ.
Тийм. Цалин, НДШ, ХХОАТ-ын тооцоо, тайлан нь Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн даатгал, татварын хууль тогтоомжид нийцнэ. Хууль өөрчлөгдөхөд шинэчлэлтийг бид хариуцна.
Ажилтны анкет, бүтэц, албан тушаал, ирцийн түүх зэрэг өгөгдлийг одоогийн системээс тань шилжүүлж өгнө.
Хурууны хээ, царай танилтын төхөөрөмжөөс ирцийн мэдээлэл авч, хоцролт, илүү цагийг систем автоматаар тооцно.
Ажилтнууд гар утаснаасаа ирцээ бүртгүүлж, чөлөө хүсэх, цалингийн хуудсаа харах, AI туслахаас асуух боломжтой.
Зөвхөн хэрэгтэй модулиудаар нь эхэлж, дараа нь бусад модулийг нэмэх боломжтой.
Холбоо барих
Бүтээгдэхүүнтэй танилцах, үнийн санал авах эсвэл шинэ ажлаа ярилцах бол бидэнд бичээрэй.
Aeonis-ийн бусад бүтээгдэхүүн
Бусад бүтээгдэхүүнтэй танилцах.
Баримт бичгийн AI туслах
Aeonis RAG
Баримтаасаа асуу. Эх сурвалжтай хариулт ав.
- Эх сурвалжтай хариулт
- Монгол хэлэнд зориулагдсан
- Олон төрлийн баримт
- Хандах эрхийн хяналт
IT хөрөнгийн удирдлага
Aeonis ITAM
Төхөөрөмж, сэлбэгийн бүртгэл, хяналт
- Автомат тооллого
- Сэлбэгийн өөрчлөлтийн түүх
- Төхөөрөмжийн ашиглалтын тооцоолол
- Лицензийн ашиглалт, хугацаа